МШХХТГ нь Азийн хөгжлийн банк, Ази номхон далайн МХХТ-ийн сургалтын төв, БНСУ-ын Үндэсний Мэдээллийн Холбоо
байгууллагуудтай хамтран “Мэдээлэл харилцаа холбоо, технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг сайжруулах нь”
сэдэвт семинарыг эрүүл мэнд, боловсрол, зам тээврийн салбаруудын төлөөллүүдэд зориулан 2010 оны 3 дугаар сарын
1-нээс 3-ны хооронд Континентал зочид буудалд зохион байгуулж байна.Энэхүү семинар нь Мэдээллийн технологийн
дэвшлийг ашиглан хөгжиж буй орнуудын тэргүүлэх чиглэлийн салбаруудын хөгжлийг хурдасгахад нь туслах зорилго бүхий
Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Уг семинараар Цахим засаглалыг хөгжүүлэх замаар тэргүүлэх чиглэлийн салбаруудын хөгжлийг хурдасгах нэгдсэн стандарт загварчлалыг хэрхэн
боловсруулах талаар эрүүл мэнд, зам тээвэр, боловсролын салбарын төлөөллүүдэд мэдлэг хуваалцаж, мэдээлэл хүргэж байгаа юм.
Цахим засаглалыг боловсронгуй болгох нэгдсэн загварчлалыг урьдчилан боловсруулах нь Мэдээллийн технологийн дэд бүтцийг зөв тодорхойлох,
үргүй зардал, үр дүнгүй байдал, аливаа давхардлаас сэргийлэх зэрэг ач холбогдолтой байдаг байна.
Семинарын эхний өдрийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Дараагийн өдрүүдэд Зам тээврийн салбарынхан болон Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүд хамрагдах юм.
Семинарын хөтөлбөр болон илтгэлүүд, багаар ажиллаж буй ажлын материалуудыг хавсралтаар хүргүүлж байна.
| 282 Kb | |
| 187 Kb |
Сүүлд шинэчилэгдсэн (Лхагва, 2010 Гуравдугаар сар 17 03:39)
© 2009 NEC