Манай улс өнөөдрийн байдлаар нийслэл хот болон 21 аймаг, 331 сум, сууринд хүрсэн 11200 км урт шилэн кабелиар мэдээлэл,
харилцааны дотоодын хэрэгцээгээ хангадаг. ОХУ, БНХАУ болон сансрын хиймэл дагуулаар гэсэн гурван замаар мэдээллийн
урсгал авдаг. Энэ жил болон ирэх онд багтаан 8977 км шилэн кабель нэмж татан, аймгийн төвүүдийг баруун, төвийн,зүүн гэсэн
гурван цагариган холболтод оруулна. Орчин үеийн төгсгөлийн төхөөрөмжүүдээр тоноглож, 144 суманд сүлжээнд нэмж хамруулс
наар нийт сумдын 80 хувь нь шилэн кабелийн сүлжээнд холбогдоно.
Өмнөд, хойд хилийг холбосон мэдээллийн урсгалын 6 зам, 12 гарцтай болно. Дэлхийтэй өнөөдрийнхөөс хамаагүй илүү хурдаар холбогдоно.
Чингис зочид буудлын хурлын танхимд болсон “Монгол улсын мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцооны цаашдын хандлага” танилцуулга уулзалтад энэ бүхнийг нээлттэй дэлгэлээ. Харилцаа холбооны суурь шугам болсон шилэн кабелийн өнөөгийн байдал, үйлчилгээ, өргөтгөл, өгөгдөл дамжуулах хүчин нэмэгдэж буйтай холбоотой хийгдэх технологийн шийдлүүд, шинэчлэлүүд, төрийн мэдээллийн аюулгүй байдал, хүртээмж, бүртгэлийн нэгдсэн тогтолцооны архитектур, ач холбогдол гэх мэт олон асуудлыг хөндсөн энэ уулзалтад салбарын бодлого боддог, хэрэгжүүлдэг, үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн бүх байгууллагын төлөөлөл оролцож “зовлон, жаргалаа хуваалцав”.
Асар өндөр хурд, багтаамжтай сүлжээгээ ашиглан төрийн үйлчилгээ, нийгмийн халамж, хамгаалал, бүртгэл мэдээллийн тогтолцоог төгөлдөржүүлэх арга замаа хэлэлцэн, ойрын хугацаанд хийх ажил, төслүүдээ ярилцав. Албан бичиг тамгалж, гарын үсэг зурж, дугтуйлан солилцдог төрийн байгууллагуудын хоцрогдсон ажиллагааг цахим болгох систем, иргэнийг нэг утгатайгаар илэрхийлж чадах, өндөр нууцлалтай, олон хэрэглээ бүхий “ухаалаг карт”-ын технологид тулгуурласан иргэний үнэмлэхний систем, түүний уншилт, танилт, хяналтын системүүд, монгол хүмүүсийн бүхий л бүртгэл, мэдээллийг агуулсан цахим архивын систем, Орон зайн мэдээллийн системийн дэд бүтцэд суурилсан хаягжилтын систем бүрдүүлэх ажлуудад төрийн байгууллагууд хамтын болон нэгдмэл ажиллагаа нэн чухал болохыг онцолсон юм.
Өнөөдөр манай төрийн байгууллагуудад мэдээллийн технологи эрхэлсэн нэгж, алба, мэргэжилтнүүд ажиллаж байгаа боловч тэдгээр нь байгууллагын иргэдэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцад оролцох оролцоо багатай байгаа нь төрийн үйлчилгээг цахим, нээлттэй, иргэдэд хүртээмжтэй, авилга, хүнд сурталгүй болгох Монгол төрийн үндсэн бодлогод саад болж байна гэж уулзалтад оролцогчид дүгнэн, энэ талаар төрийн байгууллагуудын удирдлагуудад зөвлөмж хүргүүлэхээр тогтов.| 1118 Kb | |
| 3265 Kb | |
| 1190 Kb | |
| 1231 Kb | |
| 1120 Kb | |
| 323 Kb | |
| 834 Kb | |
| 4675 Kb |
Сүүлд шинэчилэгдсэн (Лхагва, 2010 Гуравдугаар сар 17 03:44)
© 2009 NEC