Монгол улсын Засгийн газраас мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийг XXI зууны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн хурдасгуур, хүний хөгжлийн шийдвэрлэх хүчин зүйл гэж үзэн тус салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот захирамжаар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрыг цаашид “Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ)” болгон бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн батлагдсан.
“Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Монгол улсын хуулиар шуудангийн үйлчилгээ нь Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын үндсэн хүрээнд хамаарах болсноор Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар нь шуудангийн салбарын бодлого, бодлогын хэрэгжилтийг ханган, зохицуулах чиг үүргийг хариуцан ажиллахаар тусгагдсан болно.
Засгийн газрын тохируулагч агентлаг - Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн зорилго нь Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээний мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн хөгжлийн асуудлаар хууль тогтоомж, хөгжлийн бодлого боловсруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх зэрэг асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
Тус газар нь газрын дарга, даргын зөвлөх, орлогч дарга, 4 хэлтэс гэсэн үндсэн бүтэцтэй ажиллаж байна.
Мөн түүнчлэн тус газрын дэргэд Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөрийн ажлын алба болох Системийн нэтгэлийн алба, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын алба тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүүлд шинэчилэгдсэн (Даваа, 2010 Нэгдүгээр сар 11 03:48)
© 2009 NEC