Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газар

МЭНДЧИЛГЭЭ
Өнөөдөр “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр” (ITU World Telecommunications  Day) тохиож байна. Дэлхийн улс орнуудад мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар хурдацтай хөгжснөөр нийгэм, эдийн засагт тус салбарын эзлэх байр суурь өргөжиж нийгмийн бүхий л амьдралд гүнзгий нэвтэрч улам бүр өдөр тутмын хэрэгцээ болсоор байна.

НҮБ-ийн төрөлжсөн байгууллага болох Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU-ОУЦХБ) байгуулагдсан 5 дугаар сарын 17-ний өдрийг жил бүр “Дэлхийн цахилгаан холбооны өдөр” (World Telecommunications  Day) болгон 1973 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. 2006 оноос хойш тус байгууллагаас “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр” (World Telecommunication and Information society Day) болгон албан ёсоор тэмдэглэж эхэлжээ.

Тус байгууллагаас 2012 онд “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг “Мэдээлэл, харилцаа холбооны технологи ба эмэгтэйчүүд” уриатайгаар тэмдэглэхээр шийдвэрлэж, уриалга гаргажээ. Энэ сэдвийн хүрээнд тус байгууллагаас мэдээлэл, харилцаа холбооны салбарын шинэ технологи, ололтыг өсвөр насны охид, эмэгтэйчүүдэд түлхүү хүртээх, интернэтийн орчин дахь төрөл бүрийн сөрөг нөлөөлөл ба мэдээллээс хамгаалах, мэдээллийн агуулгыг охид эмэгтэйчүүдийн эрх ашгийг дэмжсэн сургалт, танин мэдэхүйн чиглэлээр хөгжүүлэх, мэдээлэл харилцаа холбооны анхан шатны мэдлэг боловсрол олгох арга хэмжээг боловсруулах, олон улсын үзэсгэлэн хурал семинар, тусгайлсан сургалтад хамруулах, мэдээлэл харилцаа холбооны мэдлэг, боломжийг эзэмшихэд дэмжлэг үзүүлэх бусад олон улсын байгууллага, улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйл ажиллагаагаа уялдуулах, шинэ техник хэрэгсэл зохион турших, нэвтрүүлэх зэрэг  чиглэлээр ажиллахыг гишүүн улс орнуудад уриалсан.

Монгол Улс нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлж, мэдлэг мэдээлэлд тулгуурласан нийгэм байгуулах зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Монгол Улс нь ОУЦХБ-д 1964 онд элссэн юм. Өнгөрсөн онд ОУЦХБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн олон улсын семинарыг Улаанбатар хотноо амжилттай зохион байгууллаа.  Семинарын үеэр анх удаа ОУЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Хоулин Зао, Ази номхон далайн бүсийн захирал док. Еунжу Ким нар Монгол Улсад айлчилсан нь хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болсон юм.

Монгол улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн хүрсэн түвшинг дүгнэж, шинэ үйлчилгээ ба ололтыг охид эмэгтэйчүүдэд түлхүү хүртээх, тэдний  танин мэдэхүй, боловсролыг дэмжих, жендерийн ба тоон ялгааг арилгахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр уулзалт ярилцлага зохион байгуулан энэхүү өдрийг тэмдэглэж байна.

ОУЦХБ-ын “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан тус салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа инженер техникийн ажилтнууд, холбоочид Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МЭДЭЭЛЭЛ, ШУУДАН, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

“ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ – БИДНИЙ ИРЭЭДҮЙД” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫГ 11-18 НАСНЫХАНЫ ДУНД ЗАРЛАЛАА
“ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ – БИДНИЙ ИРЭЭДҮЙД” СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ  УДИРДАМЖ

Танилцуулга:

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас мэдээлэл технологийн салбарын чиг үүрэг хариуцсан төрийн болон хувийн хэвшлийн  байгууллагуудын дэмжлэг, хамтын оролцоотойгоор хийж бүтээсэн ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа сурталчилсан ICT Expo үзэсгэлэнг “Мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан 2004 оноос жил бүр зохион байгуулж ирсэн.

Уламжлал болгон зохион байгуулж ирсэн ICT Expo үзэсгэлэн яармагыг энэ жил Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, олон нийтэд сансрын технологийн хэрэглээг сурталчлах чиглэлээр Япон улсын холбогдох байгууллагуудтай хамтран “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” сэдвийн хүрээнд энэ оны 5 дугаар сарын 29-30 хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Монголын Залуу Программистуудын Холбоо нар хамтран  2012 оны 5 сарын 14-ны өдрөөс 5 сарын 25-ны өдрийг хүртэл “Үндэсний хиймэл дагуул – Бидний ирээдүйд” сэдэвт гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдадын дунд зарлаж байна.

Нэг. Зорилго:

Энэхүү уралдааны зорилго нь Монголын ирээдүй болсон хүүхдийн нүдээр сансрын технологи, түүний ач холбогдол мөн ирээдүйгээ хэрхэн төсөөлж, мөрөөдөж байгааг олон нийтэд таниулах явдал юм.

Хоёр. Хамрах хүрээ:

Нас: 11-18

Гурав. Оролцогчдод тавигдах шаардлага:

Оролцогчнь дараах насны ангиллын дагуу бүтээлээ ирүүлэх

1. Ахлах анги (нас: 16-18) гар зураг

2. Дунд анги (нас: 11-15) гар зураг

Дөрөв. Шалгуур үзүүлэлтүүд:

Уралдаанд оролцогч нь

• Оролцогч хэдэн ч бүтээл ирүүлж болно

• Зургийн хэмжээ харгалзахгүй

Тав. Уралдааныг дүгнэх:

• Бүтээлийг 2012 оны 5 сарын 25 хүртэл хүлээж авна.

• 5 сарын 26-аас 28-ны хооронд эцсийн шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулж байгаа болон ивээн тэтгэгч байгууллагын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн  шилдэг 6 бүтээлийг сонгон шалгаруулж, олон нийтэд танилцуулна.

• “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум, үзэсгэлэн” дээр уралдаанд оролцсон бүх хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.

Зургаа. Шагнал:

Шагналын сан 1 500 0000 төгрөг

Ахлах анги

1-р байр : НЭГ – 300.000 ₮ – өргөмжлөл

2-р байр : НЭГ – 200,000 ₮ – өргөмжлөл

3-р байр : НЭГ – 100,000 ₮ – өргөмжлөл

Дунд анги

1-р байр : НЭГ – 300.000 ₮ – өргөмжлөл

2-р байр : НЭГ – 200,000 ₮ – өргөмжлөл

3-р байр : НЭГ – 100,000 ₮ – өргөмжлөл

Идэвхитэй оролцсон ЕБС:

Сансрын технологийг дэмжигч шилдэг Ерөнхий Боловсролын Сургууль  ЦОМ

Долоо. Бүтээл хүлээн авах:

Хаана: Монголын Залуу Программистуудын Холбоо

Бүтээл авч эхлэх хугацаа: 2012 оны 5 сарын 15

Бүтээл авч дуусах хугацаа: 2012 оны 5 сарын 25

Найм. Хүлээн авах материал:

Хувийн мэдээлэл:

Овог нэр:

Багшийн нэр:

Анги :

Сургууль :

Дүүрэг:

Бүтээл (Гар зураг)

Гэрийн хаяг, харилцах утас :

Мэйл хаяг:

Ес. Бүтээл хүлээн авах:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу – 49

Мэдээллийн Технологийн Үндэсний  Парк 210 тоот

Зохион байгуулагч:

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газар

Монголын Залуу Программистуудын Холбоо

Уралдааныг ивээн тэтгэгч:

Монголын Үүрэн Холбооны Скайтел компани

Дэмжигч байгууллага:

Монголын Оюутны Холбоо

Монголын Мэдээ өдөр тутмын сонин

Өглөөний Сонин өдөр тутмын хэвлэл

Мэдээллийн ивээн тэтгэгч:

Мэдээллийн технологийн нэгдсэн сайт www.likeit.mn

www.amjilt.com

Тодруулга, лавлагаа:

Ц. Ганцоож

Утас: 94960606, 88904006

Мэйл хаяг: mr.gantsooj@gmail.com

“ҮНДЭСНИЙ ХИЙМЭЛ ДАГУУЛ – БИДНИЙ ИРЭЭДҮЙД” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Танилцуулга:

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн газраас мэдээлэл технологийн салбарын чиг үүрэг хариуцсан төрийн болон хувийн хэвшлийн  байгууллагуудын дэмжлэг, хамтын оролцоотойгоор хийж бүтээсэн ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа сурталчилсанICT Expo үзэсгэлэнг “Мэдээлэлжсэн нийгмийн өдөр”-ийг тохиолдуулан 2004 оноос жил бүр зохион байгуулж ирсэн.

Уламжлал болгон зохион байгуулж ирсэн ICT Expoүзэсгэлэн яармагыг энэ жил Монгол Улсад сансрын технологийг хөгжүүлэх, олон нийтэд сансрын технологийн хэрэглээг сурталчлах чиглэлээр Япон улсын холбогдох байгууллагуудтай хамтран “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” сэдвийн хүрээнд энэ оны 5 дугаар сарын 29-30 хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар, Монголын Залуу Программистуудын Холбоонар хамтран  2012оны 5сарын14-ны өдрөөс 5 сарын 25-ны өдрийгхүртэл “Үндэсний хиймэл дагуул – Бидний ирээдүйд”сэдэвт эссэ бичлэгийн уралдааныгоюутан, залуучуудындунд зарлаж байна.

Хоёр. Зорилго:

Энэхүү уралдааны зорилго ньорчин үед мэдээлэл, харилцаа холбоо технологийн хөгжил тэр дундаа сансрын технологийн ололт амжилт, хэрэглээ болон цаашид Монгол Улс үндэсний хиймэл дагуул хөөргөсний ач холбогдол, давуу талын талаарх төсөөллөө олон нийт, төр засгийн байгууллагуудад хүргэхэд оршино.

Гурав. Хамрах хүрээ:

Монгол Улсын нийт оюутан, залуучууд

Дөрөв. Оролцогчдод тавигдах шаардлага:

-          Нас: 18-30

Тав. Шалгуур үзүүлэлтүүд:

Уралдаанд оролцогч нь

-          500-1000 үгтэй байх

-          Сансрын технологийн өнөөгийн болон ирээдүйн хэрэглээний ач холбогдол болон үндэсний хиймэл дагуул  /холбооны хиймэл дагуул, тандан судалгааны гэх мэт/ хөөргөсний ач холбогдол, давуу талын талаар бичсэн байх.

-          Зохиогчийн эрх хөндөөгүй байх

-          Зураг хавсаргаж болно

-          Оролцогч хэдэн чбүтээл ирүүлж болно.

Зургаа. Уралдааныг дүгнэх:

-          Бүтээлийг 2012оны 5сарын 25хүртэлwww.mit.mn@gmail.com хаягаархүлээж авна.

-          Бүтээлийг фэйсбүүк дэх https://www.facebook.com/ictexpoхуудсан дээр нийтэлж олон нийтийн санал асуулгаар дүгнэх. /Like-ын тоогоор/

-          Сүүлийн шилдэг 5-н бүтээлийг 2012 оны 5-р сарын 25-27-ны хооронд шүүгчдийн шалгаруулалтаар байр эзлүүлнэ.

-          2012 оны 5-р сарын 30-ны өдөр “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум, үзэсгэлэн”-ийн үеэр шагналыг гардуулна.

Зургаа. Шагнал:

Шагналын сан 3.000 0000  төгрөг

1-р байр : НЭГ –1.000.000 төгрөг- өргөмжлөл

2-р байр : НЭГ - 800.000   төгрөг- өргөмжлөл

3-р байр : НЭГ –  500.000   төгрөг- өргөмжлөл

Тусгай байр: ХОЁР – 200.000 төгрөг -өргөмжлөл

Долоо. Бүтээл хүлээн авах:

-          www.mit.mn@gmail.comмэйл хаягаар бүтээлүүдийг хүлээж авна.

Найм.Бүтээл ирүүлж байгаа хүмүүсийн хавсаргах мэдээлэл

-          Овог нэр

-          Ажил, сургууль

-          Утасны дугаар

-          Мэйл хаяг

-          Фэйсбүүкийн хэрэглэгчийн нэр

-          Бүтээл (Эссэ)

-          Гэрийн хаяг

Зохион байгуулагч:

Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн газар

Монголын Залуу Программистуудын Холбоо

Уралдааны ивээн тэтгэгч:

Монголын үүрэн холбооны Скайтел компани

Тодруулга, лавлагаа:

Утас: 94960606, 88904006

Мэйл хаяг: www.mit.mn@gmail.com

Вэб сайт: https://www.facebook.com/ictexpo

Ц. Ганцоож

Утас: 94960606, 88904006

Мэйл хаяг: mr.gantsooj@gmail.com

Oracle компанитай МШХХТГ хамтран ажиллахаар боллоо
Өнөөдөр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар /МШХХТГ/-ын дарга Ж.Бат-Эрдэнэ  Голландын Оракл компаний дэд ерөнхийлөгч Л.Валирийтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгээр дамжуулан  МШХХТГ болон Оракл компани Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжил, тэр дундаа лицензтэй програм хангамжийн хэрэглээг дэмжих зорилгоор хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Монгол Улсад Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх боловсон хүчнийг чадавхижуулах, програм хангамж, техник хангамжийн оновчтой шийдлийг тодорхойлох, төрийн байгууллагын болон хэрэглэгчийн эрх ашгийг хүндэтгэх зэрэг чиглэлүүдийг санамж бичигт тусгажээ.

Програм хангамжийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан үзүүлэлт нь Ораклийг дэлхийн хэмжээний  шилгүүдийн нэг гэдгийг баталдаг билээ. Иймээс ч Ораклийн лицензтэй программ хангамжийг төрийн байгууллагад ашиглах талаар судалж байгаа аж. Энэхүү хамтран ажиллах санамж бичиг хоёр  жилийн хугацаанд хэрэгжих  юм байна.

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Мэдээллийн технологийн аудитын хяналтын систем хөгжүүлэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Мэдээллийн технологийн аудитын хяналтын систем хөгжүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: TH-08/12

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Мэдээллийн технологийн аудитын хяналтын систем хөгжүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэцүү тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 06 сарын 07 ны 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 сарын 07 ны 15 цаг 30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд 10%-ийн давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцах банк: Төрийн сан банк

Харилцах данс: 900008006

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар

Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхбат

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1, Төв шуудан 2-р давхар.

Харилцах утас/факс: 330784/330780

Өрөөний дугаар: 212

И-мэйл: enkhbat@ictpa.gov.mn

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр дахь сансрын нисгэгчийг бий болгох асуудал бодлогын хэмжээнд нэлээд хүчтэй яригдаж байгаа
Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болохоор зорин ажиллаж байгаа ажээ. Энэ нь манай улсын хувьд сансар судлалын салбар руу хийж байгаа том алхам болж байгаа юм байна. Үндэсний хиймэл дагуултай болсноор шинжлэх ухаанаас авхуулаад бусад олон салбарын хөгжилд хурд авчирах талаар Мэдээлэл шуудан харилцаа холбоо технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ ярилаа.

Япон улстай манай улс хамтран сансрын хиймэл дагуул хөөргөх болсон тухай мэдээлэлийг сонслоо?

Саяхан Ерөнхий сайд Япон улсад айлчилсан. Энэ айлчлалын үеэр Японы эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яамтай Мэдээлэл, шуудан харилцаа холбоо технологийн газар Сансрын технологийн салбарт хамтарч ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн гол зорилго нь 2015 он хүртлэх бидний зорьж буй богино хугацаанд энэхүү төсөлөө амжилттай хэрэгжүүлэх тал дээр бусад туршлагатай олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Хамтын ажиллагааг хэд хэдэн чиглэлээр харж байна. Нэн түрүүнд үндэсний боловсон хүчнүүдээ сансрын технологийн салбарт хэрхэн бэлдэх вэ, дотоод болон гадаадад ямар чиглэлээр сургах вэ зэрэг хүний нөөцийг бэлдэх тал дээр Япон улстай ярьж байгаа зүйлүүд байна. Япон улсын их дээд сургуулиудад сургах гэрээ хэлэлцээрүүд явагдаж байна. Одоо Ази номхон далайн орнуудын сансрын холбооны байгууллага гэж байдаг. Энэ байгууллагын гишүүн орноор элсээд 1992 оноос хойш хамтран ажиллаж байна. Энэ байгууллагатай хамтраад бид БНХАУ-д жил бүр 3-4 хүн сургаж байна.Мөн айлчлалын үеэр Японы NC хэмээх байгууллагатай ярилцаж байх үед тэд олон улсын тандан судалгааны Асанара хэмээх хиймэл дагуулыг хийж байна. Энэхүү хиймэл дагуулаа тэд энэ оны төгсгөлөөр хөөргөхөөр зорилт тавин ажиллаж байгаа юм билээ. Олон улсын тандан судалгааны энэхүү хиймэл дагуулыг мэдээж олон улсад ашиглана. Ингэхийн тулд тэд бусад улс орнууд дээр тандан судалгааны газрын станцуудаа ажиллуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол улсад тандан судалгааныхаа газрын хяналтын станцийг байгуулаачээ энэ тал дээр хамтран ажиллах саналыг тавьсан. Энэхүү газрын станцаар дамжуулж бид олон улсын хамтын ажиллагаанд монголчуудыг оролцуулах, энэ станцаар дамжуулж үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэх мөн бидний цаашдын зорилго болох үндэсний хиймэл дагуултай болох ажилд үндэснийхээ мэргэжилтнүүдийг оролцуулах зэргийг ажил хэрэг болгохоор зорин ажиллаж байна.

Үндэсний хиймэл дагуултай болох тал дээр Япон улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь айлчлалын явцад хийгдсэн тохиолдлын хэрэг байв уу мэдээж үүнээс өмнө Монгол Улсын хувьд сансар судлалын талаарх баримтлах, хийж хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд байсан байх. Үндэсний хиймэл дагуултай болох олон шалтгааныг та дурдлаа. Манай улсад хиймэл дагуултай болох гарцаагүй шаардлагуудаас нэрлээч гэвэл?

Энэ ажил өмнө нь бусад улс оронтой  хамтын ажиллагааны хүрээнд яригдаж хийгдэж байсан. 1970-аад онд Монгол Улсад хувиарлагдсан хоёр байрлал байдаг. Энэ хоёр байрлал одоог хүртэл хадаглагдаж байгаа. Үүнийг Монгол Улсын нөөц гэж үздэг. Энэхүү байрлал нь зөвхөн Монголынх биш Киргиз, Бангладеш, Монгол гэсэн гурван улс хамтарч ашиглахаар олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хувиарласан байдаг. Энэхүү нөөцийг хэрхэн ашиглах юм бэ  гэдэг асуудал дээр Монгол Улсын бодлого явдаг. Мөн сүүлийн үед олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд сансар судлалыг хамтарч эзэмших бодлогууд түлхүү хийгдэж байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хэн түрүүлж ирсэнд нь байрлалыг хувиарлана гэсэн бодлого баритмлаад эхэлсэн. Өөрөөр хэлбэл бид хоцрох юм бол юу ч үгүй үлдэнэ гэсэн үг. Өмнө нь энэхүү хоёр байрлалыг ашиглах талаар ОХУ-тай бид гэрээ байгуулан хамтарч ажиллаж байсан тохиолдол бий. ОХУ-ын Интриспутиктэй бид хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан хамтран ажиллаад эцсийн дүнд нь энэхүү гэрээ ямар ч ашиггүй байна хэмээн гэрээ цуцлагдаж байсан.

Хэдэн оны үед вэ?

2000 оны эхээр энэ гэрээ цуцлагдаж байсан. Бусад улс орны хувьд сансрын байрлалаа ашиглах олон ажлууд хийгдэж байдаг.Дампуурсан, амжилттай хэрэгжсэн ч сансрын төслүүд байна. Туршлага авмаар зүйлүүд их байна. Тиймээс Монгол Улсын хувьд төсөлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд түншээ зөв олох, эрсдэл багатай ажиллах нь чухал. Япон улстай энэ тал дээр хамтарч ажиллах асуудал өнгөрсөн жилээс нэлээд идэвхтэй яригдсан. Япон улсдаа яг энэ чиглэлээр ажилладаг улсын болон хувийн өмчийн 30 гаруй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж хоёр өдрийн семинар хийсэн. Сансрын технологи хэрхэн хөгжиж байгаа, Япон улс энэ хөгжлийн хаана нь явж байгаа зэргийг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд нэлээд ярилцсан. Тиймээс бидэнд хандаж байгаа улс орнууд нэлээд бий. Ирэх есдүгээр сард бид Ази номхон далайн олон улсын сансар судлалын байгууллагатай хамтран нэлээд том семинарын зохион байгуулахаар төлөвлөж байна. Тавдугаар сард Япон улстай хамтран сансар судлалын технологийн олон нийтэд танилцуулах үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Ярвигтай ажил. Үзэсгэлэн гэдэг бол цаад талаасаа олон зөвшөөрөл авдаг,ачаа бараанаас авхуулаад олон зүйл шаарддагдаг. Гэвч үүнийг зохион байгуулах тал дээр хоёр тал ярилцаж байна. Дараагийн нэг зүйл бол техник эдийн засгийн тал дээр хийгдэж байгаа судалгааны ажлууд дээр бид нэлээд ач холбогдол өгөн ажиллаж байна. Япон улс сансар судлалын чиглэлд нэлээд туршлагатай байгаа учраас энэ улсыг түшиглээд олон улсын байгууллагад гаргах өргөдөлөө хамтраад хийчих юмсан. Болж өгвөл энэхүү найрсаг харилцаан дээр Үндэсний боловсон хүчнүүдээ бэлдээд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх юмсан гэсэн бодлого зорилго бий. Хиймэл дагуулыг хийдэг асуудал их нарийн юм билээ. Түрүүн дурдсан “Асанара” хиймэл дагуулыг хоёр жил хийж байна. Хөөргөлтийн ажил гэж тусдаа байна. Тэр нь маш олон тооцоолол дээр хийгддэг.

Сансар судлалын чиглэлээр жилдээ 3-4 хүн бэлтгэгдэж байгаа энэ байдал дээр бодлого гарган мэргэжилтэн бэлтгэх нь нэлээд цаг хугацаа шаардагдах хүндхэн асуудал биш гэж үү?

Энэ чиглэлээр ойлголтгүй байгаа хүмүүсийг ойлголттой болгох ажлуудыг эрчимтэй хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улс цагаан цаас шиг улс орон бас биш л дээ. Өнөөдрийн байдлаар тандан судалгааны хиймэл дагуулаас мэдээллээ аваад ажиллаж байгаа боловсон хүчнүүд олон салбарт ажиллаж байна. Цаг уур, ашигт малтмал, уул уурхай, харилцаа холбоо зэрэг олон салбарт тэдгээр хүмүүс ажиллаж байна. Тиймээс Монгол Улсад зарим талаараа нөөц байна. Өөрөөр хэлбэл тухайн хиймэл дагуулаас мэдээлэл аваад боловсруулах чадвар бидэнд байна гэдэг нь харагдаж байна. Мөн хиймэл дагуулын технологи байнга өөрчлөгддөг учраас тэрхүү шинэ технологит, бизнест суралцах залуучуудыг бэлтгэх зайлшгүй шаардлага байна гэж үзээд жилд 3-4 хүнийг бэлтгээд явж байгаа. Энэ тоо бол чамлахаар чанга атга гэдгээр Үндэснийхээ хиймэл дагуулыг удирдаад явах боломж бололцоог бий болгож байна. Их хол сонсогдож байж магадгүй. Гэхдээ үүнийг бусад улс орны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах болно гэж бодож байна. Би дахиад хэлье. Хиймэл дагуулын асуудал бол зөвхөн Монгол Улсын асуудал биш байдаг. Энэ бол олон улсын асуудал.

Манай зарим газрын зургаас тухайн газар нутгийг нарийвчлан харах боломжгүй байдаг. Зарим нь хийгдээд олон жил болсон хэтэрхий хуучны байдаг гэж шинжлэх ухааны зарим мэргэжилтнүүдийг ярьж байхыг сонссон юм байна. Үндэсний хиймэл дагуултай болчихвол энэ асуудал хамгийн орчин үеийн байдлаар шийдэгдэх боломжтой болно гэж ойлгож болох уу?

Тэгэлгүй яахав. Жишээлбэл одоогоор Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар сансрын хиймэл дагуулаас мэдээлэл авч түүнийгээ боловсруулаад гаргаж байна. Гэвч энэ ажлыг хийхдээ ихэвчлэн гадны зээл тусламжид дулдуйдсан байдлаар хийж байдаг. Учир нь энэ маш их үнэтэй хийгддэг зургууд байдаг. 1 см квадрат бүр нь мөнгөөр үнэлэгддэг. Тиймээс энэхүү мэдээллүүдийг цаашид боловсронгуй болгох шаардлага бидэнд байгаа юм. Мөн Монгол улс схемээ өөрчлөх цаг болсон. Алийн болгон гаднын зээл тусламжид дулдуйдаж түүндээ тохирсон мэдээллийг авч ажиллах юм бэ. Жишээлбэл Асанара хэмээх ярьсан хиймэл дагуул нь 50 см-ийн орчимд бүх газрыг нарийвчлан харуулах хүчин чадалтай олон улсын хиймэл дагуул хийгдэж байна. Гаднын хиймэл дагуулаас мэдээлэл авч боловсруулахад маш их мөнгө хэрэгтэй болж байна. Харин өөрсдийн хиймэл дагуултай болбол өөрсдийнхөөсөө авч боловсруулна. Мөн бусдад мэдээллийг өөрсдийнхөөсөө авч дамжуулдаг бизнесүүд хүчтэй явагдаад байгаа юм. Тиймээс бид хэдий чинээ олон улсын сансрын интекрацид орж чадна төдий чинээ боловсруулалтаа сайн хийж чадна гэсэн үг. Тиймээс уул уурхайн асуудал дээр тандан судалгааны хиймэл дагуулыг ашиглан нөөцийн асуудал болон нөхөн сэргээлт зэрэг бүх л асуудлыг сансраас хянаж болдог. Технологи ингэж хөгжсөн байгаа учраас энэ технологи руу Монгол Улс орох нь ойрын зорилго болж байна.

Хоёр дахь сансрын нисгэгч хэзээ сансарт нисэх вэ?

Төрийн бодлогын хүрээнд Монгол Улсын хоёр дахь сансрын нисгэгчийг бий болгох асуудал бодлогын хэмжээнд нэлээд хүчтэй яригдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Шинжлэх ухааны академи, БСШУЯ-тай хамтран хийсэн Сансар судлалын чиглэлийн семинараас гарсан долоон зөвлөмжийн нэгд энэхүү асуудал багтсан. Сансар судлал бол нэг талдаа өөр. Сансрын технологийг ашиглах гэдэг бол бас өөр. Ерөнхий систем нь тодорхой болоод, сансрын технологийн хэрэглээ хэмжээ тодорхой болоод ирэх цагт бидэнд ямар хүчин чадалтай хиймэл дагуул хэрэгтэй болох нь тодорхой болно. Мөн олон улсын хамтын ажиллагаа гэж олон дахин дурдаад байгаагийн учир нь Монгол Улс Үндэсний хиймэл дагуултай болоход заавал өөрийнхөө байрлалаас хөөргөнө гэсэн үг биш. Бидэнд байгаа байршил маань Монгол Улсын хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй бол бусад улс оронтой зөвшилцөнө. Хаанаас хөөргөвөл бидний хэрэгцээ шаардлагыг хангах вэ гэдгээ бодолцоно. Энэ утгаараа олон улсын бизнес болж явдаг. Тиймээс энэ бол чамгүй их ажил шаарддаг.

Монгол Улсын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гэж ирээд бүх л хүмүүст хүндлэгддэг. Монголчууд нэг талаараа бэлэгдэлд дуртай хүмүүс байдаг байх. Харин залуучуудын хувьд анхын нисгэгч гэдгээр нь л түүнийг мэддэг болохоос Сансар судлалд ямар хувь нэмэр оруулсан, түүнийг сансарт гараад чухам юу хийснийг сайн мэдэхгүй.Магадгүй хоёр дахь сансрын нисгэгч гарч ирвэл түүн шиг хүндлэл хүлээхгүй байх. Учир нь одоо цагт бүх л зүйлийг бид кино, интернэтээс харах боломжтой болсон шүү дээ?

Мэдээлэл нээлттэй болсон цаг юм даа. Өнгөрсөн долоо хоногт болсон семинарын үеэр монгол хүн сансарт ямар зорилгоор нисч, тэнд юу хийсэн бэ гэдгийг нэлээд тодорхой ярьсан. Энэ талаар яригдсан зүйлүүд удахгүй товхимол болоод хэвлэгдээд гарна. Үндэсний хиймэл дагуултай болчих юм бол Монгол Улс үүнийг хүссэн ч хүсээгүй ч ашиглана. Өөрийнхийг биш юмаа гэхэд бусдынхыг ашиглана.Бусдынхыг ашиглахдаа зүгээр ашиглахгүй байнга төлбөр хийж ашиглана. Олон улсын хамтын ажиллагааны интеграцид орж чадахгүй бол цөөхөн хэдэн газраас л мэдээлэл авах бололцоо бүрдэнэ. Өнөөдөр байгаа ашиглалт нь гадаадын зээл тусламжид дулдуйдсан маягаар явж байгаа гэж дурдсан шүү дээ. Тийм хүрээний ашиглалт тийм хэмжээний л үр дүнтэй байгаа. Бид өөрсдийнхөө потенциалыг ихэсгэх гэж байна. Ер нь бусад улс оронд Сансарын технологийн бие даасан агентлагууд ажилладаг. Монгол Улс цаашдаа энэ чиглэл рүүгээ хөгжлийнхөө бодлогийг хандуулах нь зөв юм байгаа юм. Энэ бол олон улстай хамгийн түрүүнд хамтарч ажиллах цонх болно. Мөн монголчуудын амьдралын цонх буюу олон төрлийн үйлчилгээ мэдээллийг авах том суваг болно. Манайх шиг орны хувьд өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангахаас гадна бусад орны судалгаа шинжилгээний ажилд оролцох боломж  нээгдэнэ. Миний харж байгаагаар энэ 5-10 жилийн дараа бие даасан салбар болж хөгжих магадлал өндөртэй байна. 1957 оноос хойш дэлхийн улс орнууд 6000 гаруй хиймэл дагуул хөөргөсөн байна. Өнөөдрийн байдлаар идэвхтэй ажиллаж байгаа нь 1000 орчим хиймэл дагуул байна. 50 орчим улс өөрийн хиймэл дагуултай байна. Бусад салбарын хөгжлийг дэмжих суурь нь болж өгдөгөөрөө хиймэл дагуулын ашиглалт зорилго зорилт хэмжигдэж байдаг. Тиймээс ч бусад улс орнууд энэ чиглэлийн бизнес, хамтын ажиллагаа руу маш их хөрөнгө зарж байдаг.

Бусад улс оронтой харьцуулахад сансар судлалын чиглэлээрээ Монгол Улс хэр хоцорсон байна вэ?

Сансарын тенологийн хувьд энэ нь Монгол Улсын хувьд харьцангуй шинэ зүйл. Хоцрох гэхээсээ илүү оролцоо нь их бага юм даа. Харилцаа холбооны салбарын бүхэлд нь аваад харахад их эерэг дүр зураг харагддаг юм. Хиймэл дагуулын үр дүнг зөвхөн харилцаа холбооны салбараар хязгаарлаж болохгүй. Жишээлбэл хөдөө аж ахуйн ямар үйл явцыг удирдах вэ, ямар параметрүүдийг суулгаж өгөх вэ гээд хэрэгцээгээ тодорхойлно. Байгаль орчин, цаг уурын хэрэгцээг ч ялгаагүй. Хиймэл дагуул болгон өөрийн онцлогтой. Өөртөө шинэ технологийг агуулж байдаг.

Япон улсын нэгэн дата төвөөс хиймэл дагуулыг ашиглан дэлхийн бүх улс орны цаг агаарыг хянаж цөлжилтийн тандан судалгааг хийж байдаг гэж сонссон. Харин манай улсын аймаг бүрт цаг агаарыг хянаж байдаг станцууд байдаг ч их хуучирсан гэж сонсч байсан юм байна. Хэрэв Үндэсний хиймэл дагуултай болчихвол энэ байдлыг сайжруулан шинэчлэх боломжтой юу?

Боломжтой. Тандан судалгааны хиймэл дагуулын гол функц нь тэр шүү дээ. Хиймэл дагуулууд маш хурдтайгаар дэлхийг тойрч эргэхдээ бүх улс орны мэдээллүүдийг цуглуулах боломжтой байдаг. Тиймээс энэ хэмжээний хиймэл дагуултай болохыг дэлхийн улс орон бүр зорин ажиллаж байна. Дээр дурдсан олон улсын хиймэл дагуул гэдэг маань бүх улс орноос мэдээллийг цуглуулаад газрынхаа станц руу өгөөд байх боломжтой. Энэ мэдээлэл дээр боловсруулалтыг хийгээд цаг агаарын, хөрсний талаарх нарийн мэдээллүүдийг авах бололцоо бүрддэг. Монгол Улсын хувьд би тэрхүү системийг нь биечилж үзээгүй. Гэхдээ хиймэл дагуулаас бүх мэдээллээ авдаг. Ашиглахдаа гадны хиймэл дагуулыг ашиглаж авч байгаа.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин      Э. Одгэрэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороонд утасгүй интернэтийн үйлчилгээ хүргэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2012 оны 05 дугаар сарын 04-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороонд утасгүй интернэтийн үйлчилгээ хүргэх зөвлөхийн бус үйлчилгээ

Тендер шалгаруулалтын дугаар: TH-32/12

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газарын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороонд утасгүй интернэтийн үйлчилгээ хүргэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэцүү төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 06 сарын 04 ны 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 06 сарын 04 ны 11 цаг 30 минутад  нээнэ.

Харилцах банк: Төрийн сан банк

Харилцах данс: 900008042

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар

Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Түмэннаст

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1

Харилцах утас/факс: 323947/323945

Өрөөний дугаар: 302

И-мэйл: tumennast@ictpa.gov.mn

ITU Telecom 2012 Залуу Санаачлагчдын Уралдаанд Оролцоорой
2012 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болох  ITU Telecom 2012 арга хэмжээний нэг хэсэг болох Залуу санаачлагчдын уралдаан зарлагдаад байна. Уг уралдаан нь Хөгжлийн төлөөх залуусын санаачлага гэсэн сэдвээр явагдах бөгөөд 18-25 насны social entrepreneur залуус оролцож, сайн сайхны төлөө хорвоо дэлхийг өөрчлөх өөрсдийн цоо шинэ цахим санаа, санаачлагыг олонд хүргэх онцгой боломжийг олгох юм.

Хэрэв та өөрийгөө дараа үеийн social entrepreneur болох чадвартай гэж үздэг бол энэхүү уралдаанд оролцоорой.

Та өөрийн санаа, санаачлагыг хоёр ангилалд танилцуулах боломжтой:

1. Консепт буюу одоохондоо хэрэгжиж эхлээгүй, сайтар судлан гаргасан санаа, санаачлага

2. Төсөл буюу одоо явагдаж байгаа бөгөөд олон хүнд үр өгөөжийг нь хүргэхэд дэмжлэг шаардлагатай төсөл.

Дараахь найман үндсэн чиглэлийн аль нэгээр хөгжлийн талаар тулгарч буй чухал асуудлуудыг МХХТ-иор шийдвэрлэх санаа, санаачлагыг 2012 оны 7-р сарын 01 хүртэл онлайн хүлээн авна:

• Кибер аюулгүй байдал

• Боловсрол

• Эмэгтэйчүүдэд эрх мэдэл олгох

• Хүрээлэн буй орчны тогтвортой байдал

• Эрүүл мэнд

• Хүний эрх

• Ил тод байдал

• Залуучуудын хөдөлмөр эрхлэлт

2012 оны 9 дүгээр сарын 1 гэхэд 12 эцсйин шалгаруултанд тэнцэгчдийг сонгох бөгөөд ITU Telecom World 2012-т оролцох тэтгэлэг олгоно. Арга хэмжээний үеэр эцсийн шатанд шалгаруултанд тэнцэгчид:

• Дубайд болох ITU Telecom World 2012 арга хэмжээнд оролцох

• Өөрийн санаа, санаачлагыг дэлхийн даяар танилцуулах

• Олон салбарын өндөр түвшний төлөөлөгчидтэй биечилж уулзах, зөвөлгөө авах

• Олон улсын засгийн газар, аж үйлдвэрийн өндөр, дээд албан тушаал бүхий төлөөлөгчидтэй network хийх

• Entrepreneur ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтанд оролцох

• Өөрийн санаачлагын өндөр түвшний оролцогчид, зөвлөхүүдийн өмнө танилцуулах боломжтой юм.

Шагнал:

Консепт болон төсөл ангилалд түрүүлсэн тус бүр нэг ялагч 10 дугаар сарын 18-ны өдөр шагнал авах бөгөөд ангилалын төрлөөс хамааран 5 эсвэл 10 мянган швейцарь франкийн шагналын эзэн болохоос гадна ирэх жилийн турш зөвлөгч нараас дэмжлэг авах, арга хэмжээний цахим хуудсаар дамжуулан олонд хүрэх, Залуу санаачлагчдын хөтөлбөрийн нийгэмлэгийн гишүүн болох боломжтой юм.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийн талаар болон уралдаанд оролцоход http://world2012.itu.int/young-innovators-competition хуудсанд зочлох буюу young.innovators@itu.int имэйл хаягаар холбоо барина уу.

Мэдээллийн технологийн паспорт болон инжинерийн суурь шалгалт амжилттай явагдаж өндөрлөлөө
Мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх Олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэдээллийн технологийн үндэсний парк, Мэдээлэл, Шуудан,  Харилцаа  Холбоо, Технологийн Газар, Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг 12 дахь удаагаа 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монгол-Японы төв дээр зохион байгууллаа.Шалгалтыг дээрх Зөвлөлийн гишүүн  улс орнуудын  хэмжээнд / Япон, Тайланд, Филиппин, Вьетнам, Малайз, Мьянмар, Монгол / жилд хоёр удаа, нэг өдөр, нэг цаг хугацаанд, ижил асуулгатай, нэгдсэн зохион байгуулалттайгаар зэрэг явуулдаг. Тус шалгалтын систем нь 4 түвшинтэй ба Монгол Улсад мэдээллийн технологийн инженерийн стандартад үндэслэн эхний 3 түвшнийг нэвтрүүлээд байна.

Энэ удаагийн хаврын шалгалтаар 1-р түвшин буюу мэдээллийн технологийн паспорт шалгалт, 2-р түвшин буюу мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтуудыг зохион байгууллаа. Эдгээр шалгалтуудад тэнцэгч нь Азийн 12 оронд / Япон, Тайланд, Филиппин, Вьетнам, Малайз, Мьянмар, Монгол, Энэтхэг, БНСУ, Хятад,  Тайвань Сингапур /  хүлээн зөвшөөрөгдөх олон улсын сертификат гардан авах боломжтой болох юм.Монгол улсад 2006 оноос энэхүү шалгалтыг нэвтрүүлж эхэлснээс хойш мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтанд 739 хүн, паспорт шалгалтанд 62 хүн, ахисан түвшний шалгалтанд 54 хүн хамрагдаж, 44 хүн сертификат гардан авсан. Энэ хаврын мэдээллийн технологийн паспорт шалгалтанд 40 хүн, инженерийн суурь шалгалтанд 85 хүн буюу нийт 125 хүн шалгалтанд хамрагдлаа. Шалгалтын дүнг сарын дараа мэдээлэх болно.Намрын шалгалт 2012 оны 10 сарын 28-нд болно.

ТЕНДЕРИЙН УРИЛГА: Орон нутагт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо : 2012 оны 04 дугаар сарын 20-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Орон нутагт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх

Тендер шалгаруулалтын дугаар: TH-36/12

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь эрх бүхий тендерт оролцогчдоос Орон нутагт үүрэн холбооны үйлчилгээ хүргэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувиас доошгүй төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2012 оны 05 сарын 22 ны 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 05 сарын 22 ны 11 цаг 30 минутад  нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Харилцах банк: Төрийн сан банк

Харилцах данс: 900008042

Мэдээлэл, шуудан,  харилцаа холбоо, технологийн газар,

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албаны мэргэжилтэн Э.Болормаа

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1

Харилцах утас/факс: 323947/323945

Өрөөний дугаар: 302б

И-мэйл: bolormaa@ictpa.gov.mn